“Төв аймгийн залуус ТББ”-ын санаачлагаар 2017 онд аймгийнхаа 9 ГАЙХАМШИГТАЙ танилцах, сурталчилах “ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАЛ”-ыг амжилттай зохион байгуулсан.
Харин энэ жил аймгийнхаа НУУЦЛАГ ГАЙХАМШИГ-уудыг нээн, таниулах зорилгоор “Үүргэвчтэй аялал-2018” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэж, эхний чиглэл болох Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших ХҮННҮ-гийн үеийн хамгийн эртний, хамгийн том булш болох “Чихэртийн зоо”-руу аялахаар боллоо.

Мөн аялалын хүрээнд Баянцагаан сумын байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудтай танилцаж, “Өлзийт” нуурын эрэг дээр амарч, бэсрэг наадамд оролцон, ээждээ мөргөөд буцах юм.

* Зохион байгуулагч: Төв аймгийн ЗДТГ, Төв аймгийн БОАЖГ, Төв аймгийн музей, Төв аймгийн Залуучуудын хөгжлийн төв, “Төв аймгийн залуус” ТББ,

* Урилгаар: “Чихэртийн зоо”-гийн археологийн малтлага судалгааны ажлыг удирдаж буй доктор, дэд профессор Г.Эрэгзэн оролцоно.

– Хэзээ: 2018.08.19, 07:00 цагт /Өдрөөр аялана/
– Хаана: Төв аймаг, Зуунмод хот, Микрын буудлын урд талын 101 тоот 5 давхар шар байр, TUV+ төв дээр цуглана.

* Хамрах хүрээ: Төв аймгийн 16-34 хүртэлх насны 25 хүн
Бүртгэл: Төв аймгийн залуус ТББ / Tuv aimgiin zaluus TBB фэйсбүүк хуудас болон Temuujin Ganbold (99307169) хаяг руу хувийн зурвасаар мэдээллээ ирүүлж, бүртгэлийн хураамжийн 50-иас дээш хувийг төлснөөр бүртгэл баталгаажна. Үүнд:
– Овог:
– Нэр:
– Хөдөлмөр эрхлэлт:
– Утасны дугаар:
– Яаралтай үед холбогдох утасны дугаар:

Бүртгэлийн хураамж: 40,000 төгрөг (Зөвхөн зохион байгуулалтад зарцуулагдана)
– Дансны дугаар: 5007744505 (Хаанбанк)
– Данс эзэмшигч: Ганболд ТЭМҮҮЖИН
– Гүйлгээний утга: Өөрийн нэр, утасны дугаарыг заавал бичнэ!
Шилжүүлэг хийсний дараа 99307169 утсаар мэдэгдэнэ. Аялалд бүртгүүлээд оролцох боломжгүй болсон тохиолдолд 50 хувийг буцаан олгохгүй тул Та өөрийн цаг, завыг сайтар зохицуулна уу!

– Унаа: 12 хүний суудалтай “Пургон” авто машин-2,
– Анхаарах зүйл: Аялалд тохиромжтой хувцаслах, хоол хүнсээ өөрсдөө бэлдэх,

Адал явдлыг эрэлхийлэгчид, түүхийн жимээр явах аялах
аялагчдыг бидэнтэй нэгдэхийг урьж байна! Та суудал дүүрхээс өмнө амжиж бүртгүүлээрэй!

Хөтөлбөр:
06:30-07:00 Бүртгэл
07:00-10:00 Баянцагаан сум руу хөдлөх, танилцах
10:00-12:00 “Чихэртийн зоо” -руу хөдлөх, танилцах /Зураг даруулах/
12:00-14:00 “Шоохойн хонгил”-тай танилцах,
14:00-17:00 “Өлзийт нуур” /Бэсрэг наадам/
17:00-19:00 Сэргэлэн сум руу хөдлөх /Ээждээ мөргөх/
19:00-20:30 Зуунмод хот руу буцах

Холбоо барих утас: 99307169, 95100667, 93120500
Аялагчдын групп: ttps://www.facebook.com/groups/UurgevchAylal/

Төв аймгийн залуус ТББ