ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫН “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ-2018” АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Аймгийн нутгийн удирлага, гүйцэтгэх засаглалын байгууллагаас санаачлан Төрийн үйлчилгээний албан хаагчдын “Үйлчилгээний чанар, шинэчлэл-2018” туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн байгууллаа. Энэ оныг Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс “Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх” жил болгон зарласан бөгөөд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд байгууллагын удирдлага болон байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулахад туслах чиг үүрэг бүхий албан хаагчдын үүрэг, оролцоо, ажлын үр дүн хамгаас чухал болохыг онцолж, үйлчилгээний арга барилд ахиц, дэвшил гаргах үүднээс энэхүү туршлага солилцох уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан юм.
Зөвлөгөөнд сум, хэлтэс, агентлагийн төсвийн шууд захирагч нар болон төрийн үйлчилгээний албан тушаал болох жолооч, жижүүр, үйлчлэгч, слесорь, цахилгаанчин, угтах үйлчилгээний ажилтан зэрэг 230 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдсан бөгөөд зөвлөгөөнөөс тодорхой чиг үүрэг бүхий зөвлөмж гарч хэрэгжилтийг ханган ажиллахаар боллоо.
Тус зөвлөгөөний үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад туслах чиг үүрэг бүхий албан хаагчдыг ЗГ-н болон Аймгийн шагналаар шагнаж урамшуулсан бөгөөд зөвлөгөөнд оролцогчид Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн Нэгдсэн үйлчилгээний төв, Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцан харилцан туршлага солилцсон бөгөөд “Монгол Туургатан” театрын уран бүтээлчдийн тоглолт, Аймгийн музейн үзмэрийг үзэж сонирхсон юм.

www.tov.gov.mn