2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ихэнх нутгаар, 13-ны өдөр зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 16-18 м\с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурахыг тул малчид, тээвэрчид, ард иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс өөрийн амь нас, эд хөрөнгөө хамгаалж дор бүрнээ анхаарал болгоомжтой байж урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авахыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Иймд: Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, жолооч нар хол ойрын замд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Салхи шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагддаг тул хот хоорондын болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлах.
Орон нутаг, улсын чанартай авто зам, даваа хаагдсан үед ажиллах гамшгаас хамгаалах албадын бэлтгэл бэлэн байдал \ хүн хүч, техник хэрэгсэл шатахуун \ -ыг хангуулах.
Болзошгүй аюулт үзэгдэл, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангаж холбогдох мэргэжлийн байгууллагуудтай харилцан ажиллахыг үүрэг болгож байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР