Монгол улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 197 тоот тогтоолоор батлагдсан “Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх дэмжлэг хөнгөлөлт олгох журам”-ын 6.1.3-д “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж олгох журам”-ын 3.2.1-д зааснаар протезын хөнгөлөлт авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичигт протез хийлгэх шаардлагатай тухай аймгийн эмнэлэгийн хяналтын комиссын шийдвэр, ортопед болон тусгай хэрэгсэл шаардлагатай болохыг аймагт нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт суманд эмнэлэгийн ерөнхий эмчийн тодорхойлолтыг хавсаргахаар тусгагдсан. Иймд дээрх үйлчилгээний хүсэлтийг ирүүлэхдээ бичиг баримтын бүрдлийг сайтар шалгаж маиериалаа бүрэн ирүүлэхийг анхааруулж байна.