Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай
Шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор Монгол улсын Засгийн газраас дараах албан даалгаврыг өгч байна.
1. Засгийн газрын гишүүд, аймаг нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад:

1.1 Иргэндээ ээлтэй хуулийн засаглалыг бэхжүүлэх: Төрийн бүх шатны байгууллагын албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх зарчим баримтлан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, улс төрөөс ангид, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ажиллах
1.2 Авлигын хяналтыг сайжруулах: Төрийн албыг хувийн ашиг сонирхолын хэрэгсэл болгох гэсэн оролдлоыг тухай бүр нь таслан зогсоож авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай шат шатандаа тууштай тэмцэх
1.3 Иргэдээ сонсож, төрийн албаны хариуцлагыг өндөржүүлэх “Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай нягтлан шалгаж, асуудлыг шийдвэрлэн дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах
1.4 Төрийн албаны үр ашгийг сайжруулах, ажилтан, албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, үүрэгт ажлаа чанартай, үр дүнтэй хийж гүйцэтгэх, жалын байрны дэг журмыг чанд сахих
1.5 Бодлогын тогтвортой байдлыг хангах: Төрийн бодлогын залгамж чанар: тогтвортой байдлыг хангаж, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх
2. Засгийн газрын гишүүд, аймаг нийслэлийн Засаг дарга нарт:
2.1 Албан тушаалтны сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, аливаа ажил, асуудлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж өндөржүүлэх, аливаа ажил, асуудлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж гүйцэтгэлийн явц, үр дүнд тавих хяналтыг сайжруулан хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, төрийн албан стандартыг мөрдүүлж ажиллах
2.2 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах, хууль тогтоомжинд заасан лиценз болон бусад тусгай зөвшөөрөл, газар олгох ажлыг нийтэд ил тод нээлттэй болгон зохион байгуулж ажиллах
2.3 Төрийн албаны тухай хууль тогтоомож, дүрэм, журмыг хэрэгжүүлж, төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг хангах, сайн засаглалыг бэхжүүлэн иргэд аж ахуй нэгжид төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй байх
2.4 Хууль тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу тухай бүр нь хариуцлага тооцож, зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлж байх
2.5 Удирдлага, ажилтнуудын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, гүйцэтгэлийн үр дүнг урамшуулал, хариуцлагатай холбож ажиллах
3. Төсвийн хөрөнгө оруулалтын ажлын чанар, үр дүнг дээшлүүлж төсвийн үргүй зардлыг багасган хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, хэмнэлтийн горимыг чанд сахин ажиллахыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж байна
4. Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан хуулийн хүрээнд хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж байна.
5. Албан даалгаврын хэрэгжилтийг жилийн эцсээр дүгнэж тайлангаа ирүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож байна.
6. Энэхүү албан даалгаврын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт хариуцуулж байна.
Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх