ТӨВ АЙМГИЙН ЛҮН СУМЫН “АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ ИРГЭН-2017” УРИАНЫ ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

№ Хэрэгжүүлэх арга хэмжээ Шалгуур үзүүлэлт Хүрэх түвшин, үр дүн Хугацаа Хөрөнгийн эх үүсвэр /мянган төгрөгөөр/ Хэрэгжүүлэх байгууллага

1 “Ажилтай, орлоготой иргэн” жилийн ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах Урианы жилийн ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсэг байгуулагдсан байна. 1 сард – ЗДТГ
2 “Ажилтай орлоготой иргэн” -2017 жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулж ИТХ –ын тэргүүлэгчдээр батлуулах ИТХ –ын Тэргүүлэгчдээр батлуулсан байна. Сумын ИТХ –ын хурлаар төлөвлөгөөг батлуулсан байна. 1 сард – ЗДТГ –ын ажлын хэсэг
3 ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “Мэргэжил бүхэн сайхан” сэдэвт сургалт зохион байгуулж, хөдөлмөрийн үнэ цэнэ, амтыг ойлгуулж соён гэгээрүүлнэ. Сургалт зохион байгуулж хүрсэн үр дүнгээр Сургалт зохион байгуулагдсан байна. Төгсөх ангийн сурагчдыг хамруулсан хувь 1 сард –

4 Гэр бүлийн эдийн засаг буюу өрхийн төсөв, орлого, зарлагаа тооцох сургалтыг зохион байгуулна. Сургалтанд хамрагдсан хүний тоогоор Сургалтанд хамрагдсан өрхийн тоо, хуримтлалын сангийн хэмжээ /төгрөгөөр/ 5-р сард –
5 Суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагаас ажлын байрны судалгааг гаргана. Судалгаа гаргасан байна. Судалгаанд үндэслэн сул ажлын байранд ажилгүй иргэдийг зуучилсан байна. 1 сард – Засаг даргын орлогч, ажлын хэсэг
6 Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах нийгмийн хариуцлагын гэрээний загвар, дүгнэх журмыг боловсруулж бүтэн жилээр дүгнэж ажиллана. Гэрээний хэрэгжилтээр Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлсэн байна. Жилдээ 200,0 мянга
Засаг даргын нөөц Нийгмийн хариуцлагын гэрээг суманд үйл ажиллагаа явуулж байгаа 21 байгууллагатай байгуулсан.

7 Малчдад зориулсан өрхийн үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийн сургалтыг /цагаан идээ боловсруулах, арьс боловсруулах, сур элдэх, хөхүүр хийх, эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх/ зохион байгуулна. 1 удаа 15 –аас доошгүй иргэн Сургалт зохион байгуулсан байна.
Жилдээ 100,0 мянга
ХЭЗСан Ажлын хэсэг, багийн засаг дарга нар
8 Хүнсний ногоо, жимс жимсгэний технологийн сургалтыг зохион байгуулна. 1 удаа 30-аас доошгүй иргэн Хүлэмжийн аж ахуй эрхэлж буй иргэдийг хөнгөлөлттэй зээл тусламжинд хамруулсан байна. Жилдээ – Ажлын хэсэг, МЭҮТасаг, ХАА-н мэргэжилтэн
9 Худалдаа, нийтийн хоолны салбарын ажиллагсадын мэргэжлийг дээшлүүлэх, дадлага, туршлага олгох, ажлын байран дээрх сургалтуудыг ТББайгууллагуудтай хамтран зохион байгуулж, үйлчилгээний чанарыг сайжруулна. 1 удаа 30-аас доошгүй иргэн Мэргэжил олгох сургалтанд хамрагдаж ажлын байранд зуучлагдсан иргэдийн тоо Жилдээ 100,0 мянга
Засаг даргын нөөц Ажлын хэсэг, МЭҮТасаг, ХАА-н мэргэжилтэн

10 “Зорилтот өрхийн хөгжүүлэх, тэдгээрийг дэмжиж ажиллана. Ажлын үр дүнгээр Өрхийн орлого нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн өрхийн тоо 4-р улирлад –
11 Ямаа самнах, малын төл бойжуулах, хонь ноослох, сүү сааль саах, хашаа хороо, худаг уст, цэг барих, засварлах, хадлан тэжээл бэлтгэх ажилд туслах бригад бүлгүүдийг ажиллуулах зөвлөмж, чиглэл өгч хэрэгжилтийг хангуулна. Туслах бригад бүлгийн үйл ажиллагаа жигдэрсэн байна. Улирлын чанартай ажилд туслах бригад бүлгийг зохион байгуулах Жилдээ –
12 “Өрхийн малын эрүүл мэндийн дэвтэр”-ийг гэрээт малчин өрх бүрт хөтөлж, үр дүнг тооцож мал сүргээ эрүүл байлгах нөхцлийг бүрдүүлнэ. Өрхийн малын эрүүл мэндийн дэвтэр хөтөлсөн байдлаар нь Дэвтэр хөтөлсөн малчдын тоо Жилдээ – МЭҮТасаг, малын эмч нар
13 Үндэсний үйлдвэрт арьс шир, ноос тушаасан малчид, мал бүхий иргэдийг урамшуулалд хамруулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хамрагдсан өрхийн тоогоор Урамшуулалд хамрагдсан өрхийн тоо Жилдээ – МЭҮТасаг, багийн засаг дарга нар
14 Өрхийн тариалан эрхлэх боломжтой иргэн, өрхийн судалгааг гаргаж хашаандаа хүлэмжийн ногоо тариалах, Шинээр бий болсон хүлэмжийн тоогоор Хүлэмжтэй болсон өрхийн тоо 2-р улиралд 10,0 сая СХСан Ажлын хэсэг, МЭҮТасаг, 3 –р багийн засаг дарга
15 Өрхийн үйлдвэрлэл / дээл хувцас хийх, арьс элдэх, айрагны хөхүүр зэрэг бүтээгдэхүүн/ эрхлэгчдийг дэмжих аяныг зохион байгуулж, хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөрт хамруулан үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлнэ. 3 –аас доошгүй өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж зээл олгосон байна. Өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэнд сум хөгжүүлэх сангаас зээл олгосон байна. Жилдээ 40,0 сая СХСан Ажлын хэсэг, МЭҮТасаг, багийн засаг дарга нар
16 Ажлын байрны эрэлтийн судалгааг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах нийгмийн хариуцлагын гэрээнд орон нутгийн ажилгүй иргэдийг ажлын байраар хангах асуудлыг тусгаж хамтран шийдвэрлэнэ. Орон тооны болон түр ажлын байраар хангагдсан хүний тоогоор Нийгмийн хариуцлагын гэрээнд тусгагдсан байна. Жилдээ –
17 Ажил олгогч болон ажил хайгч иргэдийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна. “ЛМО” ХХК -д ажилласан хүний тоогоор Хэлэлцүүлэг зохион байгуулагдсан байна. 2,3-р улиралд 50,0 мянга
Засаг даргын нөөц Ажлын хэсэг
18 Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг иргэдэд сурталчилан сул чөлөөтэй ажлын байранд зуучилна. Зуучилсан хүний тоогоор Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг иргэдэд сурталчилан иргэдийг ажлын байранд зуучилсан байна. Жилдээ –
19 Сум хөгжүүлэх сангийн зээлийн журмын хэрэгжилтийг хангаж зээлийн эргэлтийг түргэтгэн орон нутагт хэрэгжих тодорхой төслүүдийг санхүүжүүлж төслийн хэрэгжилт үр дүнг тооцно. Шинээр олгосон зээлүүд үр дүнгээ өгсөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өр авлагыг барагдуулсан байна. Жилдээ 200,0 мянга
СХСан
Ажлын хэсэг,
холбогдох мэргэжилтэн
20 5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр тогтвортой хадгалсан бизнес эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ. Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуй нэгжийн тоогоор Байнгын ажлын байрыг тогтвортой хадгалсан бизнес эрхлэгчийг хөнгөлөлттэй зээлээр дэмжиж ажилласнаар ажлын байр нэмэгдсэн байна. Жилдээ 100,0 сая
СХСан Ажлын хэсэг, холбогдох мэргэжилтэн
21 “Нэг сум-нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаанд оролцож бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулахад нь иргэдтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ. Үзэсгэлэн худалдаанд оролцсон иргэдийн тоогоор Өрхийн үйлдвэрлэл эрхэлж үзэсгэлэн худалдаанд оролцож өрхийн орлогоо нэмэгдүүлсэн байна. /төгрөгөөр/ Жилдээ 400,0 мянга Засаг даргын нөөц Ажлын хэсэг, холбогдох мэргэжилтэн
22 Ахмадын зөвлөх үйлчилгээний төслийг хэрэгжүүлнэ. Төсөлд хамрагдсан ахмадын тоо Төслийн үр дүнд өрхийн орлого нэмэгдсэн байна. Жилдээ 100,0 мянга
Засаг даргын нөөц
23 Урианы жилийн ажлын явц хэрэгжилтийг мэдээлэх мэдээ, судалгааны маягт боловсруулан албан байгууллагуудад хүргүүлэн мэдээ тайланг авч байх Үйл ажиллагааны хэрэгжилтээр Улирал бүр тайлан нэгтгэж холбогдох хэлтэст явуулсан байна. Улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор – Ажлын хэсэг
24 Урианы жилийн ажлын явц хэрэгжилтийг засаг даргын зөвлөл болон ИТХ –ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж холбогдох арга хэмжээг авна Тайлангийн хэрэгжилтээр Урианы жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг 80 аас дээш хувьтай хэрэгжүүлнэ. Хагас, бүтэн жилээр – Ажлын хэсэг
25 Урианы жилийн хэрэгжилтийн явц, түүний үр дүнгийн талаархи мэдээ, тайланг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ. Цахим хуудсанд хандсан иргэдийн тоогоор Цахим хуудсанд мэдээ мэдээлэл тавигдсан байна. Жилдээ 30,0 мянга
Засаг даргын нөөц Ажлын хэсэг, ОНИМТ-ийн ажилтан

ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛСАН :
ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.ЦЭЦЭГ.

ТӨВ АЙМГИЙН ЛҮН СУМЫН “АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ ИРГЭН-2017” УРИАНЫ ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ
2017 оны 09 дугаар сар 11 Лүн сум

№ Хэрэгжүүлэх арга хэмжээ Шалгуур үзүүлэлт Хүрэх түвшин, үр дүн Хугацаа Хөрөнгийн эх үүсвэр /мянган төгрөгөөр/ Хэрэгжилт

1 “Ажилтай, орлоготой иргэн” жилийн ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах Урианы жилийн ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсэг байгуулагдсан байна. 1 сард – Сумын засаг даргын 2017 оны 01 сарын 20-ны өдрийн А/08 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулсан.
Хэрэгжилт- 100%
2 “Ажилтай орлоготой иргэн” -2017 жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулж ИТХ –ын тэргүүлэгчдээр батлуулах ИТХ –ын Тэргүүлэгчдээр батлуулсан байна. Сумын ИТХ –ын Тэргүүлэгчдын хурлаар төлөвлөгөөг батлуулсан байна. 1 сард – 25 заалт бүхий ажлын төлөвлөгөө гарган ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлуулан ажиллаж байна.
Хэрэгжилт -100%
3 ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “Мэргэжил бүхэн сайхан” сэдэвт сургалт зохион байгуулж, хөдөлмөрийн үнэ цэнэ, амтыг ойлгуулж соён гэгээрүүлнэ. Сургалт зохион байгуулж хүрсэн үр дүнгээр Сургалт зохион байгуулагдсан байна. Төгсөх ангийн сурагчдыг хамруулсан хувь 1 сард – 04 дүгээр сарын 13 нд ЕБСургуулийн 45 сурагчид Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг зохион “Мэргэжлийн чиг баримжаа олгох нь” “Мэргэжил сонголт” сэдвээр зохион байгуулж, ямар мэргэжил тохирох талаар 2 төрлийн сорилыг ажиллан, мэргэжил сурталчилах ажил зохион байгуулсан. Ажилгүйдлийн бүртгэлд бүртгэлтэй 6 иргэнийг МЧБОлгох сургалтанд хамруулсан. Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулахад сумын Засаг дарга Б.Наранбат, Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Б.Жигмэдцэрэн нар оролцож ХАА-н мэргэжилтэн, малын эмч, агрономич, агротехникч мэргэжлийг сурталчилан зөвлөгөө өгсөн. Хэрэгжилт -100%
4 Гэр бүлийн эдийн засаг буюу өрхийн төсөв, орлого, зарлагаа тооцох сургалтыг зохион байгуулна. Сургалтанд хамрагдсан хүний тоогоор Сургалтанд хамрагдсан өрхийн тоо, хуримтлалын сангийн хэмжээ /төгрөгөөр/ 5-р сард – “Хөдөлмөр амьдралын үндэс” аяны хүрээнд 05 сард ЗӨХХСҮХөтөлбөрт хамрагдсан 8 өрхийн 10 иргэнд “Өрхийн төсөв”, “Орлого зарлагаа тооцох нь” модуль сургалтыг зохион байгуулсан.

Хэрэгжилт -70%
5 Суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагаас ажлын байрны судалгааг гаргана. Судалгаа гаргасан байна. Судалгаанд үндэслэн сул ажлын байранд ажилгүй иргэдийг зуучилсан байна. 1 сард – Суманд үйл ажиллагаа явуулж байгаа 30 аж ахуйн нэгж, байгууллагаас хөдөлмөрийн зах зээлийн судалгааг авсан. Хэрэгцээт 40 ажлын байрны захиалга авсан.

Хэрэгжилт- 100%
6 Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах нийгмийн хариуцлагын гэрээний загвар, дүгнэх журмыг боловсруулж бүтэн жилээр дүгнэж ажиллана. Гэрээний хэрэгжилтээр Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлсэн байна. Жилдээ 200,0 мянга
Засаг даргын нөөц Орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулаж өөрийн байгууллагын засвар үйлчилгээнд Мандал хүнсний дэлгүүр нь 2.500.000 төгрөг ,Олимп төв нь 50 сая төгрөгний хөрөнгө оруулалтуудыг тус тус хийгдсэн байна. Ахмад настан хүүхэд залуучуудын дунд зохиогдох уралдаан тэмцээнийг Донхор ХХК -500.000 төгрөг,Энх дайжин хоршоо-500.000 төгрөг Цагаан –Уул хүнсний дэлгүүр -300.000 төгрөг тус тус ивээн тэтгэсэн. Нийгмийн хариуцлагын гэрээ хийсэн 21 аж ахуйн нэгжүүдээс 14 шинэ ажлын байр,7 сул ажлын байр ,15 түр ажлын байрны санал ирсэн.
Хэрэгжилт -100%
7 Малчдад зориулсан өрхийн үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийн сургалтыг /цагаан идээ боловсруулах, арьс боловсруулах, сур элдэх, хөхүүр хийх, эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх/ зохион байгуулна. 1 удаа 15 –аас доошгүй иргэн Сургалт зохион байгуулсан байна.
Жилдээ 100,0 мянга
ХЭЗСан 2017 оны 02 сарын 18-нд малчдын чуулга уулзалт зохион байгуулж цагаан идээ, арьс боловсруулах, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх талаар малчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулж 150 малчин, мал бүхий иргэдийг хамруулсан.
Хэрэгжилт -100%

8 Хүнсний ногоо, жимс жимсгэний технологийн сургалтыг зохион байгуулна. 1 удаа 30-аас доошгүй иргэн Хүлэмжийн аж ахуй эрхэлж буй иргэдийг хөнгөлөлттэй зээл тусламжинд хамруулсан байна. Жилдээ – Өрхийн тариалан эрхлэх сонирхолтой 18 иргэнд хөрс боловсруулах бордох ,хүнсний ногоо тариалах аргачлал,хүлэмжийн аж ахуй эрхлэх тухай сургалтуудыг үнэ төлбөргүй явуулсан.4 иргэнд зээлээр хүлэмж олгож ТЭДС-с хөнгөлөлттэй шатахуун олгох мөн бордоо ургамал хамгаалалын бодисын хөнгөлөлтөнд аж ахуй нэгж иргэдийг хамруулах ажлуудыг хийгээд байна
Хэрэгжилт -100%
9 Худалдаа, нийтийн хоолны салбарын ажиллагсадын мэргэжлийг дээшлүүлэх, дадлага, туршлага олгох, ажлын байран дээрх сургалтуудыг ТББайгууллагуудтай хамтран зохион байгуулж, үйлчилгээний чанарыг сайжруулна. 1 удаа 30-аас доошгүй иргэн Мэргэжил олгох сургалтанд хамрагдаж ажлын байранд зуучлагдсан иргэдийн тоо Жилдээ 100,0 мянга
Засаг даргын нөөц Хугацаа болоогүй.

10 “Зорилтот өрхийн хөгжүүлэх, тэдгээрийг дэмжиж ажиллана. Ажлын үр дүнгээр Өрхийн орлого нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн өрхийн тоо 4-р улирлад – ЗӨХХСҮХөтөлбөрийн хүрээнд 15 өрхийг сонгон Засаг даргаар батлуулсан. Өрхийн анхан шатны үнэлгээг хийж өрх бүртэй өрхийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулсан. 1 иргэнийг улирлын чанартай байранд, 8 иргэнийг түр ажлын байранд зуулчилсан 10 иргэнд өрхийн үйлдвэрлэл,өрхийн төсвийн модуль сургалт,6 иргэнд ногоо тарих сургалт зохион байгуулсан .Хөтөлбөрийн хүрээнд “Өөрөө оролцож өрхийн орлогоо нэмэгдүүлнэ” сарын аяныг зарлаж аяны хүрээнд 6 хэрэгжүүлэх арга хэмжээтэй төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлсэн.
АБДХөтөлбөрийн хүрээнд 35 аас дээш насны 2 иргэнд “Буйдан засвар, захиалга”, “Модон эдлэл”-ийн чиглэлээр нийт 6 сая төгрөгний санхүүгийн дэмжлэг олгосон.
Хэрэгжилт-100 %
11 Ямаа самнах, малын төл бойжуулах, хонь ноослох, сүү сааль саах, хашаа хороо, худаг уст, цэг барих, засварлах, хадлан тэжээл бэлтгэх ажилд туслах бригад бүлгүүдийг ажиллуулах зөвлөмж, чиглэл өгч хэрэгжилтийг хангуулна. Туслах бригад бүлгийн үйл ажиллагаа жигдэрсэн байна. Улирлын чанартай ажилд туслах бригад бүлгийг зохион байгуулах Жилдээ – Ямаа самналтанд 7 бригад 45 иргэн, төл бойжуулалт-30, барилгын туслах ажилтан-15, хонь ноослоход-20, мал эмнэлэгийн туслах ажилтан-6, манаач-1, түгээгч-2 зэрэг нийт 119 түр ажлын байранд иргэдийг ажиллуулсан. Хэрэгжилт-70 %
12 “Өрхийн малын эрүүл мэндийн дэвтэр”-ийг гэрээт малчин өрх бүрт хөтөлж, үр дүнг тооцож мал сүргээ эрүүл байлгах нөхцлийг бүрдүүлнэ. Өрхийн малын эрүүл мэндийн дэвтэр хөтөлсөн байдлаар нь Дэвтэр хөтөлсөн малчдын тоо Жилдээ – Тус суманд үйл ажиллагаа явуулж буй 6 мал эмнэлгийн гэрээт 323 өрхийн эрүүл мэндийн дэвтрийн ашиглалтанд 3 удаа түүвэрчилсэн үзлэг шалгалт хийхэд онц ноцтой зөрчил илрээгүй бөгөөд өрхийн эрүүл мэндийн дэвтэргүй,бичилт нь дууссан 31 өрхөд дэвтэр нэмэж олгуулсан байна.
Хэрэгжилт -70 хувь
13 Үндэсний үйлдвэрт арьс шир, ноос тушаасан малчид, мал бүхий иргэдийг урамшуулалд хамруулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хамрагдсан өрхийн тоогоор Урамшуулалд хамрагдсан өрхийн тоо Жилдээ – 2017 онд 355 өрхийн
бод -2024
бог- 64824 ширхэг малын арьс шир,320 өрхийн 120177 кг хонины ноосныг Үндэсний үйлдвэрт тушаасан баримт материалыг бүрдүүлэн зохих хугацаанд нь ХХААГазарт хүргэж ажиллаа.
Хэрэгжилт-100%
14 Өрхийн тариалан эрхлэх боломжтой иргэн, өрхийн судалгааг гаргаж хашаандаа хүлэмжийн ногоо тариалах, Шинээр бий болсон хүлэмжийн тоогоор Хүлэмжтэй болсон өрхийн тоо 2-р улиралд 10,0 сая СХСан Зоорьтой 6 иргэн байна. Хүлэмжийн аж ахуй эрхэлж буй 11 иргэн, 1 байгууллагад хөнгөлттэй үнээр суулгац олгож тариалалт хийлгэж одгийн байдлаар :
Огурцы-640 кг
Помидор-380 кг
Чинжүү-265 кг
Тарвас-130 кг тус тус хураан авч өөрсдийн хүнсний хэрэгцээгээ хангаад байна.
Хэрэгжилт-100%
15 Өрхийн үйлдвэрлэл / дээл хувцас хийх, арьс элдэх, айрагны хөхүүр зэрэг бүтээгдэхүүн/ эрхлэгчдийг дэмжих аяныг зохион байгуулж, хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөрт хамруулан үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлнэ. 3 –аас доошгүй өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж зээл олгосон байна. Өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэнд сум хөгжүүлэх сангаас зээл олгосон байна. Жилдээ 40,0 сая СХСан Ажлын байрыг дэмжих зорилгоор Сум хөгжүүлэх сангаас 3 иргэнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжихээр 57 сая төгрөгний зээл олгоод байна
Хэрэгжилт -70%
16 Ажлын байрны эрэлтийн судалгааг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах нийгмийн хариуцлагын гэрээнд орон нутгийн ажилгүй иргэдийг ажлын байраар хангах асуудлыг тусгаж хамтран шийдвэрлэнэ. Орон тооны болон түр ажлын байраар хангагдсан хүний тоогоор Нийгмийн хариуцлагын гэрээнд тусгагдсан байна. Жилдээ – Нийгмийн хариуцлагын гэрээний 3.1.5, 3.1.7, 3.1.11, 3.1.13-д шинэ болон түр ажлын байр, ажлын байран дахь сургалт, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх заалтуудыг тусгасан. Гэрээнд заасны дагуу 11 байгууллага 16 шинэ ажлын байр, 13 сул ажлын байр бий болгосон.
Хэрэгжилт -70%
17 Ажил олгогч болон ажил хайгч иргэдийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна. “ЛМО” ХХК -д ажилласан хүний тоогоор Хэлэлцүүлэг зохион байгуулагдсан байна. 2,3-р улиралд 50,0 мянга
Засаг даргын нөөц Хугацаа болоогүй.
18 Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг иргэдэд сурталчилан сул чөлөөтэй ажлын байранд зуучилна. Зуучилсан хүний тоогоор Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг иргэдэд сурталчилан иргэдийг ажлын байранд зуучилсан байна. Жилдээ – Албан байгууллага аж ахуйн нэгжүүдээс 30 ажлын байрны захилга ирсэн. 16 иргэнийг шинэ ажлын байранд, 13 иргэнийг сул ажлын байранд зуучилсан.
Хэрэгжилт -70%
19 Сум хөгжүүлэх сангийн зээлийн журмын хэрэгжилтийг хангаж зээлийн эргэлтийг түргэтгэн орон нутагт хэрэгжих тодорхой төслүүдийг санхүүжүүлж төслийн хэрэгжилт үр дүнг тооцно. Шинээр олгосон зээлүүд үр дүнгээ өгсөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өр авлагыг барагдуулсан байна. Жилдээ 200,0 мянга
СХСан
Хугацаа хэтэрсэн зээлтэй
12 иргэний 38.596.143 төгрөг барагдуулсан . Он гарснаар 3 иргэнд 57 сая төгрөгний зээл олгож үйл ажилагаагаа эхлэн нийт 8 хүнийг түр болон байнгын ажлын байраар ханган ажиллаж байна.
Хэрэгжилт-70 %
20 5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр тогтвортой хадгалсан бизнес эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ. Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуй нэгжийн тоогоор Байнгын ажлын байрыг тогтвортой хадгалсан бизнес эрхлэгчийг хөнгөлөлттэй зээлээр дэмжиж ажилласнаар ажлын байр нэмэгдсэн байна. Жилдээ 100,0 сая
СХСан 5 дээш үйл ажиллагаа явуулж байгаа дараахи ААНэгжүүдийг дэмжэж ажилсан. Үүнд: Донхор ХХК-д малын тэжээл үйлдвэрлэх чиглэлээр сум хөгжүүлэх сангаас 40.000.000-н зээл олгож ажилсан. Үүнд байнгын ажлын байр 3, түр ажлын байр 2 гарсан. энэ нь цаашид нэмэгдэнэ.ЗДТГ-ын Байгаль хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагааны төсөл хөтөлбөр буюу урьд оны шилжих үлдэгдлийн хөрөнгөөр санхүүжин хийгдэх ан амьтадад зориулан фондны өвс хадгалах саравч ,хашаа барих ажлын тендерт АДФ ХХК-ийг сонгон шалгуурсан байна.Мөн Энх-дайжин хоршооний мал махны жижиг үйлдвэртэй болох төслийг аймгийн ХОХБТХэлтэст хүргүүлэн ажилсан. Хэрэгжилт- 70%
21 “Нэг сум-нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаанд оролцож бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулахад нь иргэдтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ. Үзэсгэлэн худалдаанд оролцсон иргэдийн тоогоор Өрхийн үйлдвэрлэл эрхэлж үзэсгэлэн худалдаанд оролцож өрхийн орлогоо нэмэгдүүлсэн байна. /төгрөгөөр/ Жилдээ 400,0 мянга Засаг даргын нөөц Цагаан сар, хөдөлмөрийн амт ,алтан намар үзэсгэлэн худалдаанд давхардсан тоогоор 10 иргэний үйлдвэрлэсэн 25 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож өрхийн орлогоо нэмэгдүүлсэн байна. “Төв аймагт үйлдвэрлэв “брэнд бүтээгдэхүүний дэлгүүрт үзэсгэлэн худалдаанд борлуулалт ихтэй байсан 2 иргэний 3 төрлийн бүтээгдэхүүний судалгааг гаргаж фото зургаар баталгаажуулан аймгийн нийгмийн бодлогын хэлтэст хүргүүлсэн. “ Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 4 иргэний 18 нэр төрлийн бүтээгдэхүүнээр амжилттай оролцоод ирлээ.
Хэрэгжилт -100%
22 Ахмадын зөвлөх үйлчилгээний төслийг хэрэгжүүлнэ. Төсөлд хамрагдсан ахмадын тоо Төслийн үр дүнд өрхийн орлого нэмэгдсэн байна. Жилдээ 100,0 мянга
Засаг даргын нөөц Ахмадын зөвлөх үйлчилгээнд ЗДТГазарт “Хөдөлгөөн- эрүүл мэнд” төслийг ахмад мэргэжилтэн Ц.Гомбо, Аж ахуй эрхлэх болон өрхийн үйлдвэрлэл эрхлэх эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт оёдолын чиглэлээр ахмад мэргэжилтэн М.Даш-Янжив нарыг хамруулахаар төслийг дэмжин хүргүүлсэн. Хэрэгжил -70%
23 Урианы жилийн ажлын явц хэрэгжилтийг мэдээлэх мэдээ, судалгааны маягт боловсруулан албан байгууллагуудад хүргүүлэн мэдээ тайланг авч байх Үйл ажиллагааны хэрэгжилтээр Улирал бүр тайлан нэгтгэж холбогдох хэлтэст явуулсан байна. Улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор – Урианы жилийн ажлын явц хэрэгжилтийг мэдээлэх мэдээ, судалгааны маягт боловсруулан албан байгууллагуудад хүргүүлэн мэдээ тайланг авч нэгтгэн улирал болон хагас жилийн мэдээ тайлангаа аймгийн ХХҮГазарт мөн Нийгмийн бодлогын хэлтэст хүргүүлэн ажиллаж байна.

Хэрэгжилт- 70%
24 Урианы жилийн ажлын явц хэрэгжилтийг засаг даргын зөвлөл болон ИТХ –ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж холбогдох арга хэмжээг авна Тайлангийн хэрэгжилтээр Урианы жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг 80 аас дээш хувьтай хэрэгжүүлнэ. Хагас, бүтэн жилээр – Хагас жилийн тайланг Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлсэн. 08 дугаар сарын 21-ны өдөр болсон Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдын хуралдаанд хагас жилийн тайлангаа хэлэлцүүлэн 72,6 хувьтай буюу 3,6 оноотой хангалттай гэж дүгнэгдсэн.
Хэрэгжилт-70%

25 Урианы жилийн хэрэгжилтийн явц, түүний үр дүнгийн талаархи мэдээ, тайланг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ. Цахим хуудсанд хандсан иргэдийн тоогоор Цахим хуудсанд мэдээ мэдээлэл тавигдсан байна. Жилдээ 30,0 мянга
Засаг даргын нөөц Урианы жилийн хэрэгжилтийн явц, түүний үр дүнгийн талаархи мэдээ, тайланг сумын веб хуудас, цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байна.
Хэрэгжилт- 70%