2017 ОНЫ ЕСДYГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Төв аймгийн нутгаар. Агаарын температурын сарын дундаж 9-14 градус дулаан буюу Төв аймгийн нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан бaйнa.
Дулаарах үе: Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, голын ай саваар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
Сэрүүсэх үе: Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон эцэс, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч, уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн цочир хүйтэрнэ,

өдөртөө 4-9 градус дулаан, голын ай саваар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, хөрсөн дээр 1-6 градус хүйтэн цочир хүйтэрнэ, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 9-14 градус дулаан байна.
Хүйтрэх үе: Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч сарын сүүлчээр уулархаг нутаг, Туул голын саваар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь уур амьсгалын дунджийн орчим орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, нэг болон хоёр, гуравдугаар арав

хоногийн дунд үеэр нь ихэнх нутгаар, хоёрдугаар арав эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Салхи нэг болон гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.