ХӨРСНИЙ БОХИРДЛООС СЭРГИЙЛЦГЭЭЕ
Хөрсний бохирдолын хорт нөлөө
• Аммоний, фосфор-Гадаргын болон газрын доорх усыг бохирдуулдаг
• E.Coli, Salmonelle- Гэдэсний халдварт өвчин болох цусан суулга, халдварт шар, балнад, урвах тахал
• Малаас хүнд дамжин халддаг боом, бруцеллёз
• Мэрэгч амьтдаас хүнд халддаг тарваган тахал, галзуу, шимэгч хорхойн халдварууд гэгддэг хялгасан хорхой, цагаан хорхой, өргөн туузан хорхой, хүж хорхой
• Үхрийн болон гахайн туузан хорхой, сүрьеэ, амьсгалын замын өвчин
• Молибден, бор, селен -элдэв халдварт өвчин

Хөрсний бохирдолын эх үүсвэр
• Гэр хорооллын жорлон
• Ил бие засах
• Үхсэн мал, нохойны хүүрийг ил хаях
• Фермерийн аж ахуй эрхэлж буй аж ауйн нэгжүүд болон хувь хүмүүс амьтан, малын ялгадас бууцыг гол, уулын ам, жалга руу замбараагүй ихээр асгах
• Автомашиний задгай угаалгын газар
Хөрсөнд цусан суулга 25-100, балнадын нян 100-400, полимиелитийн вирус 100-150 хоног тус бүр хадгалагддаг.
Хамгийн аймшигтай нь хүн бохир хөрснөөс ялаагаар дамжин халдвар авч болдог. Хүн төрөлхтөн ялааны хөлийг хорьж дийлэхгүй учраас хөрсний бохирдлыг намжаах арга хайсан нь арай л үр дүнтэй ажил болно.

Хөрсний бохирдлыг бууруулах зөвлөмжүүд
Зөвлөмж #1. Угаадсаа ил задгай асгахгүй байх
Угаадас нь гэр хороолол амьдардаг айлуудад төдийгүй орон сууцны айлуудад хамааралтай. Орон сууцанд амьдардаг хүмүүс орцныхоо гадаа хивс, автомашинаа угааж буй дүр зураг дулааны улиралд их элбэг харагддаг.
Зөвлөмж #2. 1900-аад оны хоцрогдсон газар ухаж жорлон гаргах технологиос татгалзах
Орчин үеийн боловсон жорлон ашигласнаар та хүйтний улиралд цестит зэрэг өвчин тусахгүй, дулааны улиралд ялаа зэрэг шавьж шавахгүй тав тухтай бие засах боломжтой.
Зөвлөмж #3. Хогоо ил задгай хаяхгүй байх
Ахуйн хог хаягдалаа зориулалтын хогийн уутанд савлаж, боож хаях
Зөвлөмж #4. Нийтийн бие засах газрын тоог олшруулах
Банк, дэлгүүр зэрэг үйлчилгээний байгууллагууд харилцагч, үйлчлүүлэгчдэдээ зориулсан бие засах өрөөтэй болох
Зөвлөмж #5. Автомашинаа ил задгай угаахгүй, ус зайлуулах шугамтай зориулалтын угаалгын газраар үйлчлүүлэх
Автомашин угаалгын жижиг газруудын ихэнх нь ус зайлуулах шугамгүй байдаг
Зөвлөмж #6. Нэгэнт хөрсний бохирол ихтэй энэ үед дулааны улиралд хүүхдүүдээ гадаа тоглуулахдаа ариун цэврийг сайн сахиулах
ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА