АЛБАН БАЙГУУЛЛАГА АЖ АХУЙ НЭГЖ, ИРГЭД МАЛЧДЫН АНХААРАЛД
Сумын хэмжээнд нийт нутгаар хур бороо багатай байгалийн хадлан бэлтгэх боломж тааруу 2017-2018 оны мал аж ахуйн өвөлжилтөнд хүндрэл учрах төлөв ажиглагдаж байгаа тул орон нутгийнхаа онцлог өөрсдийн боломжинд тулгуурлан малд тэжээл болохуйц хомоол, таана, хөмүүл, халгай, төмс хүнсний ногооны иш навч

зэргээр гар тэжээл бэлтгэх уламжлалт арга ухааныг сэргээх залуу үедээ өвлүүлэн уламжлуулах, заншил болгох зорилгоор “Уламжлалт аргаар малын гар тэжээл бэлтгэх аян”-ыг зарлаж байна.
Иймд: Малчин өрх 1 хонин толгойд -1 кг
Албан байгууллага аж ахуй нэгжийн иргэн бүр 5 кг
Сургуулийн ахлах ангийн сурагчид 3 кг-аас зоошгүй гар тэжээл бэлтгэхийг уриалж байна.
БЭЛТГЭСЭН ГАР ТЭЖЭЭЛИЙГ 2017 ОНЫ 09 САРЫН 10 НЫ ДОТОР БАГИЙН ЗАСАГ ДАРГАДАА НЭГДСЭН ЖУРМААР ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ ҮҮ.
Лүн сумын ЗДТГ