ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2017.08.23
Тендер шалгаруулалтын нэр: ЕБСургуулийн үдийн цай хөтөлбөрийн ажлыг хэрэгжүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: 2017/02/НТШ
Төв аймгийн Лүн сумын Засаг даргын Тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос ЕБСургуулийн үдийн цай хөтөлбөрийн ажлыг хэрэгжүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг / хүсвэл нэмэлт хувийг /бичгээр хүсэлтээ гаргаж эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 20 000 / хорин мянган / төгрөгийг Лүн сумын Засаг даргын Төрийн сангийн 1141452400 тоот дансанд тушааж Лүн сумын Засаг даргын тамгын газрын байр Засаг даргын орлогчийн өрөөнөөс худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 / дөчин тав / хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийг 2017 оны 08 сарын 29 ны өдрийн 15.00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 08 сарын 29-ны өдрийн 15 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Сумандаа хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээлэлийг доорхи хаягаар авч болно.
Төв аймгийн Лүн сумын ЗДТГ-ын байр Засаг даргын орлогчийн өрөө 02 тоот
Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.Оюунсувд Утас: 70275928