Ерөнхий боловсролын сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн амжилт

• Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв аймгийн бүсийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний U15 насны ангилалд алтан медаль хүртсэн 8а ангийн сурагч Э.Содном-Очир, С.Үнэнхүү

• “Цодгор хүү-2017” ААШ шатрын тэмцээнд хүрэл медаль хүртсэн 7а ангийн сурагч М.Биндэръяа,

• Улсын төрөлжсөн Орос хэлний олимпиадын хоёрын даваанд алтан медаль хүртсэн

багш Ц.Ундрах, хүрэл медаль хүртсэн 9а ангийн сурагч Н.Бат-Амгалан

• Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваанд 8 багш, 31 суралцагч, 15 төрлийн хичээлээр өрсөлдснөөс багш Ц.Ундрах алт, М.Одмаа хүрэл, Б.Цэрэнчимэд хүрэл, орос хэлний хичээлээр 9а Бат-Амгалан хүрэл, биеийн тамираас 7а Ц.Мөнхболд алт, химийн хичээлээр 12а Д.Янжинлхам хүрэл, сэтгэх чадвараас 11а А.Бат-Эрдэнэ хүрэл медаль тус тус хүртсэн.

• 4-р сарын 28-29-ны өдрүүдэд Төв аймгийн аварга шалгаруулах Хөнгөн атлетикийн тэмцээнээс 9А ангийн сурагч З.Цэнд-Аюуш 3000 м-т Алтан медаль, 9А ангийн сурагч Х.Түвшинзаяа уртын харайлтанд Мөнгөн медаль, 11А ангийн сурагч Ч.Отгонзаяа 100м-т хүрэл, мөн 200 м-т хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа.

• 4-р сарын 29,30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ААШ шагайн харвааны тэмцээнд 12а ангийн сурагч Б.Отгонбаяр, М.Мөнхтөмөр, 11а ангийн сурагч М.Мөнх-Оргил, А.Бат-Эрдэнэ нар багаараа алтан медаль, цуваа харвааны төрөлд 11а ангийн сурагч М.Ган-Эрдэнэ алтан медаль хүртсэн.

• Мөн хүүхдийн урлагийн Яргуй наадмын гоцлол дууны төрөлд 4а ангийн сурагч С.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн.
2016-2017 оны хичээлийн жилд 1-12-р ангийн 14 бүлгийн нийт 381 суралцагч ЕБС-ийг төгссөн.
Ирэх 2017-2018 оны хичээлийн жилд 62 хүүхэд 1-р ангид элсэн орно.