2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулсан байна.

Тодруулбал Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.burtgel.mn цахим хуудаст сонгогчдын нэрийн жагсаалтыг оруулжээ. Иргэн та цахим хуудсын шалгах гэсэн хэсэгт регистрийн дугаараа оруулаад өөрт холбогдох мэдээллээ нягтлаад баталгаажуулах юм байна.