Төв аймгийн Лүн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 26 тоот тогтоолоор төлөөлөгчдийн өдрийн жил бүрийн 6, 12 дугаар саруудад хийж байхаар тогтоосон. Энэхүү тогтоолын дагуу 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр иргэдэд сонгогчиддоо зориулж төлөөлөгчдөөс “Мэндийн цагаан хадаг” нэртэй урлагийн тоглолт зохион байгууллаа. Лүн сум нь Иргэдийн төлөөлөл болсон 21 төлөөлөгчтэй. Энэхүү урлагийн тоглолтонд төлөөлөгчид бүрэн хамрагдаж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр сонгогчиддоо барьсан гэнэтийн бэлэг боллоо.