Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “60 нас” гэснийг “65 нас” гэж, “55 нас” гэснийг “60 нас” гэж, “эмэгтэй” гэснийг “даатгуулагч” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “50 нас” гэснийг “55 нас” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн “60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй” гэснийг “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн даатгуулагч” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.