“ГАЗРАА ӨМЧИЛЬЕ, ИРЭЭДҮЙДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЦГЭЭЕ”
СЭДЭВТ АЯНЫ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь заалтанд тусгагдсаны дагуу иргэнд “ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ” зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх хуулийн хугацаа 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болохтой холбогдуулан аймгийн ИТХ-ын 2017.02.20 – ны өдрийн

дөрөвдүгээр хурадааны 03 тоот тогтоолыг үндэслэн “Газраа өмчилье, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийцгээе” сэдэвт өдөрлөг зохион байгуулж байна.
1. Зохион байгуулагч: Лүн сумын ЗДТГ
Хугацаа, байршил : 5 сарын 1-нд /10 цагт Соёлын төвд/
2. Хариуцах албан тушаалтан: Н.Ариунбаяр /Газрын даамал/
Хамрах хүрээ: Сумын нийт ард иргэд
3. Зохион байгуулагдах ажил:
3.1. 2017 онд өмчлүүлэх газрын сурталчилгаа хийх, Зурагт самбар байршуулах
3.2. Гарын авлага материал тараах
3.3. Заавар зөвлөгөө өгөх
3.4. Газар өмчлөх хүсэлт хүлээн авах, шийдвэрлэх
3.5. Газар өмчлөлийн захирамж нь гарсан иргэдэд өмчлөлийн газрыг газар дээр нь тэмдэгжүүлэн кадастрын зураглалын ажлыг хийж гүйцэтгэх.
3.6. Газрын кадастрын мэдээллийн сангаар үйлчлэх
Жич: Газар өмчлөлийн захирамж нь гарсан, кадастрын зураглалд хамрагдсан иргэд кадастрын зураглалаа бүртгүүлж, Газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлнэ үү ?