Сум, багийн төвүүдэд 50 иргэнд 10 га газрыг өмчлүүлж кадастр хийсэн. Өвөлжөөний газар эзэмших 30 иргэнд 2.1 га газар, Дөрвөн байршилд дуудлага худалдаа зарласан ба энэ 4-р сарын 25-ны өдөр зохион байгуулагдана. 2017 оны газрын төлбөр 8 000 000 тавигдсанаас I-р улиралд 1 700 000 орлогыг төсөвт төвлөрүүлээд байна.

Иргэдэд үзүүлсэн зээлийн үйлчилгээ

2016 онд Сум хөгжүүлэх сангаас 41150,8 мян төгрөгийн орлого, санхүүжилт эргэн төлөлт орж 4 иргэнд 23200.0 төгрөгийн зээл олгосон байна. 2017 оны 1-р улирлын байдлаар дансандаа 37200,0 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Хаан банк : 2017 оны 1-р улирлын байдлаар ХААН банкнаас 6 төрлийн зээлийн үйлчилгээг цаг тухай бүрт нь хэрэглэгчдэд хүргэж байна.Үүнд:

• Бизнесийн зээлийг 4 иргэнд 50,0 сая төгрөг
• Малчны зээлийг 120 иргэнд 400,0 сая төгрөг
• Хадгаламжийн зээлийг 20 иргэнд 50,0 сая төгрөг
• Цалингийн зээлийг 60 иргэнд 200,0 сая төгрөг
• Лизингийн зээлийг 20 иргэнд 20,0 сая төгрөг
• Тэтгэвэрийн ээлийг 150 иргэнд 350,0 сая төгрөг
Нийт 374 иргэнд 1,070,0 сая төгрөгийн зээл олгоод байна. Нийт 200 иргэний 500,0 сая төгрөгний хадгаламж байна.
Төрийн банк: 2017 оны 1-р улирлын байдлаар 6 төрлийн зээл, хадгаламжийн үйлчилгээг цаг тухай бүрт нь хэрэглэгчдэд хүргэж байна.Үүнд:
• Малчны зээлийг 51 иргэнд 165,900,0 мянган төгрөг
• Тэтгэврийн зээлийг 2 иргэнд 1,825,0 мянган төгрөг
• Хадгаламжийн зээлийг 69 иргэнд 39,059,0 мянган төгрөг
• Цалингийн зээлийг 22 иргэнд 34,350,0 мянган төгрөг
• Бизнесийн зээлийг 2 иргэнд 15,000,0 сая төгрөг

Нийт 146 иргэнд 256,134,0 мянган төгрөгийн зээл олгоод байна. Нийт 606 харилцагчдын 849,0 сая төгрөгний хадгаламж байршиж байна.

Төсөв мөнгө

2017 оны 03 -р сарын төсвийн орлогын гүйцэтгэл

Орлогын төрөл 2017 оны 03 -р сарын 31
Төл Гүйц Хувь
Суманд төвлөрүүлэх орлого
1 Хүн амын орлогын дүн 1850.0 2780.1 150.3
Суутган-2 750.0 1481.1 197.5
Хувиараа ААЭОрлого 1100.0 1299.1 118.1
2 Өмчийн албат татвар 225,0 360,0 160,0
Бууны албан татвар 225.0 360.0 160.0
3 Бусад төлбөр хураамж 2035,0 3915,6 192,4
Тэмдэгтийн хураамж 600.0 618,7 103.1
Усны төлбөр 60,0 654,5 1090,8
ТТАМАТ 400,0 490,0 122,5
Хог хаягдлын төлбөр 975,0 2152,4 220,8
4 Татварын бус орлого 7757,0 6857,5 88,4
Хүү торгууль 7500,0 6153,1 82,0
Түрээсийн төлбөр 167,0 368,3 220,5
Төсвийн өөрийн орлого 90,0 336,1 373,4

Нийт орлогыг дүнд эзлэх хувиар авч үзвэл:
-Хүн амын орлого 150,3 хувь
-Өмчийн албан татвар 160,0 хувь
-Бусад төлбөр хураамж 192,4 хувь
-Татварын бус орлого 88,4хувийг тус тус эзэлж байна.
Аймаг, Сум, Улсад төвлөрүүлэх 17 нэр төрлийн орлогоос 15 нэр төрөл биелэж, 2 нэр төрөл тасарсан байна. Нийт дүнгээрээ 1599,8 мянган төгрөг илүү төвлөрүүлсэн байна. Урд оны дутуу төлөлтөөс сум, аймагт нийт 11107,1 мянган төгрөг оруулахаас 4168,8 мянган төгрөг оруулж стандартын биелэлт 37,5 хувьтай буюу 6938,3 мянган төгрөг орох дутуу байна.
Төсвийн зарлага.
1-р улирлын байдлаар төсвийн зарлага 423240,0 мянган төгрөг болж үүнээс 224716,9 мян ₮ буюу 53,1 хувийг цалинд, 25416,2 мян ₮ буюу 6,0 хувийг НДШ-д, 173106,9 мян ₮ буюу 40,9 хувийг бараа үйлчилгээний бусад зардалд зарцуулжээ. Салбараар нь авч үзвэл: Боловсрол, соёлын салбарт 259439,6 мян ₮ буюу 61,3 хувийг, Нийтийн ерөнхий үйлчилгээнд 101209,0 мян ₮ буюу 23,9 хувийг, Эрүүл мэндийн үйлчилгээнд 62591,5 мян ₮ буюу 14,8 хувийг тус тус зарцуулсан байна. Батлагдсан зардлыг зориулалтын дагуу зарцуулж ажиллаа. Аймгийн төвлөрсөн төсвөөс 422909,0 мянган төгрөг, байгууллагын өөрийн орлогоос 331,0 мянган төгрөг орж орлого санхүүжилт бүрдсэн байна. Бүх байгууллагууд өөрийн орлогоо биелүүлсэн байна. 1-р улиралын байдлаар Төрийн сангаар 325 ш баримтаар 449403.8 мянган төгрөгийн зарлага гарсан байна. 1-р улирлаар Төрийн санд байршиж буй СХСан, ГХУСэр, МХСан, БХСан, ОНХсангийн оны эхний үлдэгдэл 24561,0 байсан ба нийт 21142,2 мянган төгрөгийн орлого орж, 4536,1 мянган ₮ зарлагын гүйлгээ гарч 41167,1 мянган ₮ үлдэгдэлтэй байна. 1-р улирлын байдлаар Төсвийн байгууллагууд Үндсэн цалин-2508,3 Халаалт-7632,9 Гэрэл цахилгаан-6650,1 Тээвэр шатахуун-2115,6 мян төгрөгний өртэй байна
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад өргөн хэрэглээний барааны үнэ тариф 100-200 ₮-р нэмэгдсэн байна.

Хэрэглээний үнэ тариф, ХАА-н бүтээгдэхүүний үнэ

Д/д Нэр төрөл Үнэ тариф
1 Гурил, дээд зэрэг Алтан тариа ХК, савласан 1550
2 Гурил, 1-р зэрэг Алтан тариа, задгай 1020
3 Гоймон, дотоод Алтан тариа ХК, нарийн, туузан 900
4 Жигнэмэг, “Юбилейные” , 150-180 гр ,цайны, ОХУ 1300
5 Цагаан будаа, задгай, кг, БНХАУ 2500
6 Шар будаа, задгай, кг, БНХАУ 2200
7 Хонины мах, ястай, кг 4500
8 Yхрийн мах, ястай, кг 5500
9 Сүү, үнээний, задгай, литр 1500
10 Сүү, савласан, “Цэвэр сүү” “АПУ” ХХК, 1л 2500
11 Хорхой ааруул, задгай, чихэртэй, кг 12000
12 Өндөг, дотоод, ш 400
13 Ургамлын тос, 1 литр, “Кларина” Sunny gold 3500
14 Масло, задгай, 1 кг, ОХУ 4000
15 Алим, шар, кг 3500
16 Yзэм, кг, БНХАУ 6500
17 Төмс, дотоод, кг 800
18 Лууван, кг, БНХАУ 1500
19 Сонгино, кг, БНХАУ 1500
20 Өргөст хэмх, 720 гр, “Cucumber” шилтэй, дарсан, Вьетнам 3500
21 Алаг салат, 630 гр, савласан, “Газар шим” ХК 2400
22 Сармис, 1 булцуу, БНХАУ 700
23 Элсэн чихэр, кг, задгай, БНХАУ 2500
24 Хатуу чихэр, 1 кг, “Барбарис” 6500
25 Зөөлөн чихэр, “Мишка”, кг 10000
26 Шоколад, 100 гр, “Alpen Gold”, 2200

Нийгмийн даатгал, нийгмийн халамж
Нийгмийн даатгал.
2017 оны 1-р улирлын байдлаар НДШ-ийн нийт орлого 124,9 сая төг оруулахаас 124,9 сая төгрөг оруулж төлөвлөгөөний биелэлт 77%-тай байна. Мөн тэтгэвэрийн 356 өндөр настанд 30690,3 мян ₮ олгож 100 хувь олголоо. 1-р улирлын байдлаар тэтгэврийн эрх шинээр үүссэн 20 өндөр настан, бүгд 20 хүнийг тэтгэвэрт хамруулав. Урьд оны өр авлага 1054,9 төгрөг байна. бөгөөд шинээр 147,0 мянган төгрөгийн өр үүсээд байна..

1-р улирал Орлого /мян.төг/ Үүнээс
Татаас
Төлөв Гүйцэт Хувь НДШ Сайн дур ЭМД
40,1 сая 11,7 сая 6,4 сая

Нийгмийн халамж
Халамж үйлчилгээний хүрээнд 68650,0 мянган төгрөгийн санхүүжилт хийгдэж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголт 68650,0 мянган төгрөг буюу 100 хувьтай байна. Үүнийг хүснэгтээр харуулбал:

Нийт давхардсан тоогоор 460 хүнд 68650.0 мянган төгрөгийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн Ахмад настныг жилд 2 удаа хүлээн авах хуулийн дагуу цагаан сар болон ахмадын баяраар 192 гаруй ахмад настанд 1920.0 мянган төгрөгийн хүндэтгэл үзүүллээ.

Ажилгүйдэл

Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 2017 оны эхний улирлын дүнгээр 27 байсан ба оны эхнээс 11 хүн ажлын байртай болж нэмж 30 иргэн бүртгүүлж нийm 46 иргэн одоогийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй байна.

Оны эхний бүртгэлтэй ажилгүйчүүд
Үүнээс эмэгтэй Ажил хайж бүртгүүлсэн ажилгүйчүүд Оны эхнээс ажилд орсон иргэн ХЭА бүртгэлтэй байгаа ажилгүйчүүд
Хүн ам
Дд Үзүүлэлт. 2017 оны 03-р сар.
1 Суурин хүн ам 2608
2 Нийт өрхийн тоо 798
3 18 хүртэлх насны 829
4 55 дээш насны 342
5 Гэрт амьдардаг 635
6 Байшинд амьдардаг 158
7 Төрсөн хүүхдийн тоо 13
8 Нас барсан хүний тоо 4
9 Шилжиж ирсэн хүний тоо 20
10 Шилжсэн хүний тоо 23
11 Шинэчилсэн бүртгэлээр нэмэгдсэн –
Дүн 1662

2017 оны 1-р улирлын байдлаар суурин хүн ам 2608 болсон байна. Хүүхэд үрчлэлт-0, эцэг тогтоолт-6, гэр бүл цуцлалт -0, бүртгүүлсэн гэр бүл -0, овог нэр өөрчлөлт-1, засвар өөрчлөлт-0 хийгдсэн байна. Нийт 32 иргэн иргэний үнэмлэх авахаар бүртгүүлсэн байна. Үүний 10 нь хаяж гээгдүүлсэн, 14 нь хугацаа дууссан, 8 нь шинээр авсан иргэд байна.

Тээвэр, Холбоо, Эрчим хүч
Холбооны салбар
1-р улирлын байдлаар холбооны үйлчилгээний орлогод 1766,8 мянган төгрөг оруулсан байна. Ангилбал: Интернет кафе орлого-294.0 мянган төгрөг, Телефон цэгийн хураамж-531.8, Интернетийн суурь хураамж-941,0 төгрөг байна. Интернет кафегээр давхардсан тоогоор 80 хэрэглэгч үйлчлүүлсэн байна. Монголын цахилгаан холбооны 7027-той утсыг нийт 38 хэрэглэгч ашиглаж, интернетийн үйлчилгээг 8 хэрэглэгч байна.
Шуудан үйлчилгээ

1-р улирлын байдлаар иргэд, болон төсвийн байгууллага, 20 төрлийн ном, сонин, сэтгүүл захиалсан ба нийт 470.0 мянган төгрөгийн хэвлэл захиалсан байна. Үүнийг байгууллага, иргэдээр задлавал: Төсвийн байгууллагууд 1 нэр төрлийн 12,0 мянган төгрөгийн хэвлэл, Иргэд 19 нэр төрлийн 458.0 мянган төгрөгийн хэвлэл захиалсан байна. Шуудан үйлчилгээний нийтийн тээвэр 7 хоногт 3 удаа явж албан бичиг, хэвлэл, захидлыг цаг хугацаанд нь хүргэн ажиллаж байна.
Тээврийн үйлчилгээ.

1-р улиралд 0.026 мянган тн ачаа тээвэрлэж, 32.8 мян/тн/км ачаа эргэлт гүйцэтгэсэн ба зорчигч эргэлт 338.8 мян/хүн/км буюу давхардсан тоогоор, 1300 зорчигч тээвэрлэсэн байна. Тээврийн нийт орлого 2500.0 мянган төгрөг орсон ба нийтийн тээвэр болон ачааны тээвэрт нийт 4 авто машин ажиллаж байна.
Эрчим хүчний салбар.
1-р улирлын байдлаар нийт 854 ахуйн хэрэглэгч, 98 ААНБ-уудад 80,600сая төг,н цахилгаан түгээж 74,483 сая төгрөгийн орлого оруулж орлогын төлөвлөгөөг 93%иар биелүүллээ. 1-р улирлын байдлаар шинээр 2 хэрэглэгчийг гэрээт хэрэглэгчээр бүртгэлээ. Эрчим хүчний гэмтэлийг цаг тухайд нь засварладаг. Шинээр ашиглалтанд орсон дэд станц, тоноглол байхгүй.

1-р улирлын байдлаар иргэдээс нийт 17 өргөдөл, гомдол хүлээн авч 5 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. ЗХТХуулийн холбогдох заалтын дагуу 120 иргэнийг 7000.0 төгрөгөөр торгож, согтууруулах ундаа уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 11 иргэнийг 6 сараас-2 жил хүртэл хугацаагаар эрхийг хасаж арга хэмжээ авлаа. Согтууруулах ундаа хэрэглэсэн 8 иргэнийг ар гэрт нь хүргэж, 3 иргэнийг цагдаагийн хяналтанд хонуулж эрүүлжүүлсэн байна.

Эрүүл мэнд

Лүн сумын ЭМТөв нь 2016 оны жилийн эцсийн байдлаар эмнэлэгт нийт 276 өвчтөн хэвтэн эмчлүүлж 1881 ор хоног ашиглан 1 өвчтөнд дундажаар 6,7 ор хоног ногдож урьд оноос 0,3-р өссөн байна. Эмнэлэгийн үзлэгт нийт 4074 хүн хамрагдаж үүнээс урьдчилан сэргийлэх үзлэгийг 1803 хүнд хийж нийт үзлэгийн 44,2 % хувийг эзлэж байна. Идэвхтэй хяналтын үзлэгийг 444 хүнд буюу 10,8 %-ийг, гэрийн идэвхитэй үзлэг 682 буюу 16%-ийг, амбулаторийн үзлэгийг 993 буюу 24,3%-ийг, гэрийн дуудлага 152 буюу нийт үзлэгийн 3,7% ийг эзлэж байна Түргэн тусламжийн дуудлагад 370 дуудлага хүлээн авч үйлчилснээс алсын дуудлага 215 удаа буюу нийт дуудлагын 58,1 %-ийг эзлэж байна. 1 хүртлэх насны хүүхдийг урьдчилан сэргийлэх товлолт вакцины дархлаажуулалтанд 100 хувь хамруулсан. Халдварт өвчин 6 гарсан / сүрьеэгийн өвчлөл 4, тэмбүү 1 , арьсны мөөгөнцөрийн өвчлөл 1 / байна. Төрөхийн өмнөх байранд 16 эх амарч 72 ор хоног ашигласан байна. Сумын Суманд 11 эх эсэн мэнд амаржсан. Нярайн эндэгдэл 1 гарсан. Нийт нас баралт 15 , халдварт бус өвчлөл 358 бүртгэгдсэн ба үүнээс амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл тэргүүлж байна. Нийт 405 жороор 3,652,1 мянган төгрөгийн ЭМД-ын сангийн эмийн үнийн хөнгөлөлтийг үзүүлсэн байн

Хөдөө аж ахуй

Мал аж ахуй
2016 оны жилийн эцсийн дүнгээр сумын хэмжээнд нийт 260936 толгой мал тооллогдож өмнөх оноос бага зэргээр буурлаа. Тэмээ-386, Адуу-16646, Үхэр-11801, Хонь-145955, Ямаа-86148 толгой болж , хээлтэгч бүгд-125496 эрлийз мал-686, малтай өрх-533, үүнээс малчин өрх-429 байна. Малын хашаа-624, худаг-47 тоологдсон байна.
Баг Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
Цагаан уул 99854 179 6470 4727 54821 33657
Өгөөмөр 135320 207 8453 5611 77240 43809
Төв 25762 1723 1463 13894 8682
Нийт дүн 260936 386 16646 11801 145955 86148

Мал төллөлт,төл бойжилт
Оны эхний төллөх хээлтэгчийн 38,9 хувь буюу 48910 хээлтэгч мал төллөж 49825 төл гарсны 49560 төл бойжиж, нийт төлийн 0,531 хувь буюу 265 төл хорогдсон байна.Төллөх насны ингэний 0%, гүүний 0% хувь, үнээний 0,96 хувь, эм хонины 48,2% хувь, эм ямааны 32,6 хувь нь тус бүр төллөсөн байна.
Бүгд Үүнээс
Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
Төллөсөн хээлтэгч 48910 46 34930 13934
Гарсан төл 49825 46 34997 14782
Хорогдсон төл 265 129 136
Бойжсон төл 49560 46 34868 14646

Том малын зүй бусын хорогдол

Оны эхний малын 0,17 хувь буюу 463 том мал зүй бусаар хорогдсон байна. Нийт хорогдлоос хээлтэгч нь 28,7 хувь буюу 133 хээлтэгч хорогдсон байна.
Бүгд Үүнээс
Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
Хорогдсон том мал бүгд 463 2 42 54 212 153
үүнээс өвчнөөр
Хорогдсон хээлтэгч 133 11 17 60 45

Гэмт хэрэг

2016 оны эцсийн байдлаар иргэдээс нийт 16 өргөдөл, гомдол хүлээн авч 8 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. ЗХТХуулийн холбогдох заалтын дагуу 728 иргэнийг 36800.0 мянган төгрөгөөр торгож, согтууруулах ундаа уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 28 иргэнийг 6 сараас-2 жил хүртэл хугацаагаар эрхийг хасаж арга хэмжээ авлаа. Согтууруулах ундаа хэрэглэсэн 68 иргэнийг ар гэрт нь хүргэж, 32 иргэнийг цагдаагийн хяналтанд хонуулж эрүүлжүүлсэн байна.

2017 оны 1-р улирлын байдлаар сумын хэмжээнд 6 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 4 хэрэг эзэн холбогдчтой, 3 хэрэг илрээгүй байна. Хэрэгт 6 иргэн холбогдсон бөгөөд нийт 5900,0 мянган төгрөгийн хохирол учруулсан байна. Нийт хэргээс малын хулгай 1 гарсан байна.
Бүртгэгдсэн гэмт хэрэг

Гэмт хэргийн төрөл х/нэгж Тоо
Гэмт хэрэг бүгд 6
Үүнээс Хүний амь
Хулгай
үүнээс малын 1
өмчийн
Танхай дээрэм
Хүчин
Замын осол 1
ИЭМЭЧөлөөнд 1
Бусад 3
Илээргүй хэрэг 3
1000 хүнд ноогдох хэрэг 27

Гэмт хэргээс учирсан хохирол, холбогдогч, үйлдэл.

Гарсан хэрэг х/нэгж Дүн
Учирсан бүх хохирол 5900,0
Үүнээс : Иргэдэд 5900,0
Хүн
Нас барсан 1
Гэмтсэн 2