2014-04-12-ны өглөөний 09:00 цагаас БСУГ, ЕБС, СӨБ –ын хамтарсан “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтэнд БСУГ-ын мэргэжилтнүүд, Лүн сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГын дарга, төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид, эцэг, эх, иргэд, сургууль. Цэцэрлэгийн багш, ажилчид нийт 150 гаруй хүн оролцлоо.
 Тус сургууль нь өөрсдийн үйл ажиллагаагаа өртөөчилсөн маягаар зохион байгуулсан. Үүнд:
– Сургуулийн ерөнхий үйл ажиллагаа
1. Сургуулийн нийгмийн ажилтны үйл ажиллагаа
2. Дотуур байрны үйл ажиллагаа
3. Насан туршийн боловсролын үйл ажиллагаа
4. Бага ангийн ЗАН-ийн үйл ажиллагаа
5. Байгалийн ухааны ЗАН-ийн үйл ажиллагаа

6. Нийгмийн ухааны ЗАН-ийн үйл ажиллагаа
7. Сургуулийн эмчийн үйл ажиллагаа
8. “ Үдийн цай”-ны үйл ажиллагаа
9. Сургуулийн номын сан гэсэн чиглэлүүдээр тус тусынхаа ажил, үүргийн онцлог, давуу талыг сурталчлан иргэд, эцэг, эхчүүд, төрийн ба төрийн бус байгууллагын ажилтнуудад сурталчиллаа.
Нээлттэй хаалганы өдрөөр “Витаминжуулалтын аян”-ыг эхлүүлж ЦЭЦЭГТХАНГАЙ- ДЭЛГЭРЭХ ХХК-иас сурагчдад 2 долоо хоногийн хэрэгцээний витаминыг сургуулийн захиралд хүлээлгэн өглөө. Мөн 1-р ангийн Х.Хулан охинд 20000 төгрөгний эм худалдан авах эрхийн бичгийг гардууллаа.
Нээлттэй хаалганы өдрөөр “Витаминжуулалтын аян”-ыг эхлүүлж ЦЭЦЭГТХАНГАЙ- ДЭЛГЭРЭХ ХХК-иас сурагчдад 2 долоо хоногийн хэрэгцээний витаминыг сургуулийн захиралд хүлээлгэн өглөө. Мөн 1-р ангийн Х.Хулан охинд 20000 төгрөгний эм худалдан авах эрхийн бичгийг гардууллаа.
Сумын НТБ-ын нэгж нь өөрийн үйл ажиллагаа, танилцуулга, иргэдэд хүргэдэг сургалтууд, сургалтаар хийсэн бүтээлүүд, гарын авлага, материал, зөвлөгөө зөвлөмжийг бэлтгэн тарааж ЕБС, БСУГ-аас зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөр”-т оролцлоо.
ЗАН-ийн 21 багшийн 200 гаруй нэр төрлийн бүтээлийг эцэг, эхчүүд, иргэдэд хүртээл болгон танилцууллаа.
ЕБС-ийн эмч Л.Нямхүү нь иргэд, олон нийт, эцэг эхчүүдэд өөрийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар 10 төрлийн гарын авлагыг 50 ширхэгийг, 5 төрлийн зөвлөгөө, зөвлөмжийг 50 ширхэгийг тус тус бэлтгэн хүргэсэн.
БСУГ, ЕБС-иас зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөр”-т бага ангийн үдийн цайны бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж оролцлоо. Үзэсгэлэнд 20 нэр төрлийн хоол, 6 төрлийн жүүс ундааны төрлүүдийг бэлтгэж иргэд, эцэг эхчүүдэд танилцуулан амталгаа хийлээ. Мөн хоолны орц, жор, зөвлөгөө, хоол бэлтгэлийн талаар танилцууллаа
Сурагчдын бүтээсэн том ном, жижиг ном, ном унших арга зүйд суралцах гарын авлага, зөвлөгөөг иргэдэд үзэсгэлэн болгон танилцууллаа.
БСУГ, ЕБС-иас зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөр”-т “Цоморлиг” цэцэрлэгийн “Монгол ёс заншил” сэдэвт үзэсгэлэн гаргав.
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН: СУРГАЛТЫН МЕНЕЖЕР Ч.ОЮУНЧИМЭГ