Эмийн эргэлтийн сангийн зорилго нь:
• Сум багийн түвшинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтвортой хүртээмжтэй хүргэх, эмийн хангамжийг хүртээмжтэй, жигд, тасралтгүй хангах
• Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх
• Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн өөрсдийн оролцоотойгоор сайжуулах

Эмийн эргэлтийн санд 2017 оны 01.01-2017.03,31-ны хугацаанд 4.747.500 төгрөгийн эм эмнэлгийн хэрэгслийн татан авалт хийж, 4.241.300 төгрөгийн эм бараа борлуулж нийт ашиг 841,200 төгрөг, үүнээс 321,811 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. ЭМД-ийн хөнгөлөлтэй эмээр 120 хүнд 1,958,450 төгрөгийн эмээр үйлчилж үүнээс 1,066,221төгрөгийг нийгмийн даатгалаас нэхэмжилж, 780,800 төгрөгийг нэхэмжлэн авсан. Эмийн эргэлтийн санд 4,687,600 төгрөгийн үндсэн хөрөнгө, 913,850 төгрөгийн аж ахуйн хөрөнгө, 3,982,108 төгрөгийн эм эмнэлгийн хэрэгслийн үлдэгдэлтэй байна. Эмийн харилцах дансны үлдэгдэл 1,236,300 төгрөг байна.
Зайлшгүй шаардлагатай улсын бүртгэлд бүртгэгдсэн, шаардлага хангасан, баталгаатай эмээр хангахын тулд “Тавин -Ус”, “Мөнхийн тун”, “Монгол Эм Импекс концерн” , “Нью ремеди” зэрэг эмийн компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Эмийн үйлчилгээний талаар эмч нар болон ард иргэдээс санал асуулга авах, эмийн мэдээллийн болон сургалт сурталчилгааны самбар ажиллуулж байна. Эмнэлэг болон иргэд хөдөлмөрчдөд “Эмийн бодлогын талаар явуулах сургалт”-ын төлөвлөгөө болосруулж сургалт сурталчилгаа хийж санамж тараав.
2017.04 сард “Төрийн албан хаагчийн нэг өдөр”-өөр “Инээмсэглэл” сэдэвт 1 өдрийг их эмч Б.Саруул, жолооч д.Энхтөр нартай хамтран зохион өнгөрүүлсэн ба “Эмийн зохистой хэрэглээ” сэдвээр албан байгууллага, ард иргэд 42 хүнд гарын авлага санамж тараав.”Нийгмийн Эрүүл мэндийг дэмжих жил” аяны нээлтийн ажиллагаанд эмч, эмнэлгийн ажилчдын хамт оролцож, сургалт сурталчилгааны самбар ажиллуулан ЭМД-ын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг шинэчлэн танилцуулж, гарын авлага санамж 16 хүнд тараав.