Тоон гарын үсгийн тухай
2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Монгол улсын үндэсний нийтийн Түлхүүрийн тоон гарын үсгийг үйлчилгээндээ нэвтрүүлж эхэллээ. Тоон гарын үсгийг үйлчилгээндээ нэвтүүлснээр төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн системээр дамжуулан цахим тендерт оролцож буй аж ахуй нэгжүүд тус системд нэвтрэхдээ тоон гарын үсэг ашиглан нэвтрэх

ба тендерийн материал илгээхдээ тоон гарын үсгээр баталгаажуулан, цахимаар шууд илгээх нөхцөл бүрдсэн юм.
Тоон гарын үсгийн гэрчилгээг “Монпасс” ХХК-аар дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд тоон гарын үсгийг гэрчилгээ олгож байгаа ба хөдөө орон нутагт байгаа тендерт оролцогсодод тус үйлчилгээг ойртуулах зорилгоор аймгийн орон нутгийн өмчийн газраар дамжуулан тус олголтыг хийж байна.
Төрийн болон бизнесийн байгууллагууд, иргэд тоон гарын үсгийг олгосноор бүх төрлийн гэрээ хэлцэл, тайлан албан хэрэг хөтлөлт, иргэдийн санал хүсэлт, өргөдлийг цахимаар гаргах хүлээн авах боложм нөхцөл бүрдэнэ. Ингэснээр цаасан баримт бичгийн хэрэглээг багасгаж, цаг хугацаа зардал хэмнэх, бүтээмж чанар нэмэгдэж иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх чухал хүчин зүйл болох юм.
Сонирхсон сэтгээд мэдээллийг доорхи хаягаар авч болно.
Төв аймаг зуунмод сум 6-р баг Төр захиргааны 2-р байр, 2 давхарт, Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны алба
201 тоот өрөө Утас 70273579
Цахим хаяг www.monpass.mn