2017-04-01 ны байдлаар
Төв аймгийн Лүн сум нь 1924онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Мэргэн алтганатай нэрээр байгуулагдсан.
Цагаан-Уул, Өгөөмөр, Төв гэсэн 3 багийн 2500 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Төв аймгийн 27 сумаас 18-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог, хүн амын нягтралаар дунд зэрэг сум юм.
Газар зүйн байршил

Төв аймгийн баруун хэсэгт:
Улаанбаатар хотоос 135 км, Аймгийн төвөөс 175 км зайд байрладаг.
Улаанбаатар хот болон Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Заамар, Угтаал, Баянхангай, Эрдэнэсант, Булган аймгийн Баяннуур, сумдтай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог
Газарзүйн онцлог. Далайн төвшнээс дээш 1500-1700 м өргөгдсөн.Физик газарзүйн хувьд Хэнтийн нурууны захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын Туулын дэд мужид багтдаг.
Газар хөдлөлийн эрчим 7 балл.
Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Цаг уурын нөхцөл.
Хуурай сэрүүн хатуу өвөлтэй.
1 дүгээр сарын дундаж
температур-26,3С
7 дугаар сарын дундаж
температур +20,4С
жилийн дундаж салхины хурд 4-6 м/с
жилийн хур тунадасны нийлбэр250-350 мм
Газар нутаг
Нийт газар нутгийн хэмжээ 252955 га.
Орон нутгийн төсөв.
Сумын төсвийн нийт орлого нь 1679.7 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1206.7сая төгрөг, сумын өөрийн орлого 79.6 сая төгрөг байна.

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1679.7 сая төгрөг байна. Нийт зардлын 26,6 хувь нь цалин, 24 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 46,6 хувь нь урсгал шилжүүлэг, 2,8 хувийг нь бусад зардал эзэлж байна.
Эдийн засгийн бүтэц
Сумын хэмжээнд нийт 43 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 245сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 2,8 сая, аймагт 154.8 сая, орон нутагт 79.6 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Суманд боржин чулуун үйлдвэрлэл явуулдаг “Авдрант хайрхан” төрийн өмчит улсын үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулж байна.

Мал сүргийн бүтэц

Сумын хэмжээнд 270497 толгой малтайгаас 449 тэмээ, 1580 адуу, 14477 үхэр, 115021 хонь, 88867 ямаа байна. Нийт сүрэгт тэмээ 0.15 хувь, адуу 8,8 хувь, үхэр 6.6 хувь, хонь 50.15, ямаа 34.3 хувь тус тус эзэлж байна.

Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз нутгийн шилмэл омгийн 4332 толгой мал тоологдож нийт мал сүргийн 2.1 хувийг эзэлж байна.
425 малчин өрх, 91 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 65.8 хувийг эзэлж байна.

Газар тариалан
Сумын хэмжээнд жилд 22.5 га газарт газар тариалан эрхэлдэг. Үүнээс 14 га талбайд төмс 6 га-д хүнсний ногоо, жимс жимсгэнэ 2.5 га –д тариалж байна.

Инженерийн дэд бүтэц
Зам тээвэр. Сумын газар нутаг дээгүүрулсын чанартайбаруун аймгуудыг нийслэлтэй холбосон мянганы замын хэвтээ тэнхлэгийн асфальтан хучилттай замдайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Цахилгаан хангамж. Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1978 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай. Шинээр 2015 онд 400 болон 250квт-ын дэд станд шинээр баригдсан.
Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худаг, 1 ус зөөлрүүлэх, төхөөрөмжтэй.
Сумын төвийн төсвийн бүх байгууллага халуун хүйтэн, цэвэр бохир усны нэгдсэн холболтонд холбогдсон.
Дулаан хангамж. Сумын төвийн шинэчлэл төслөөр төсвийн 5 байгууллага аж ахуй нэгжүүдийг төвлөрсөн дулааны шугамд шинээр холбосон. Тус сум нь Улаанбаатар хотоос баруун тийш 135 км зайд байрладаг 37,9 хувь нь сумын төвд амьдардаг.
Сумын хүн амын 1814 буюу 70.1хувь нь залуу болон дунд насныхан, 757 буюу 29,2хувь нь хүүхэд, 17 буюу 0,7хувь нь хөгшид байна.
Орон сууцны хангамж
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд иргэд амины орон сууц, гэр сууцанд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Боловсрол
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульд 16 бүлэгт 393хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 30 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 83,3 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх, хөрвөх сургалтанд нийт багшийн 70 хувь нь хамрагдсан байна.
Сургууль
• Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль
• 3-р багийн нутагт байрлалтай
• 320 Хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 393 хүүхэд суралцаж байна.
• 47 багш, ажиллагчидтай
• 1983 онд ашиглалтанд орсон, нэгдсэн халаалтын системд холбогдсон, цутгамал бетон, 64-ын тоосгон ханатай, чанар дунд, хуучин барилгатай.

Дотуур байр
• 75 хүүхдийн хүчин чадалтай
• 1 багш 3 жижүүртэй одоогоор 60 хүүхэд байрлаж байгаа.
• 1977 онд ашиглалтанд орсон.
Цэцэрлэг
Төрийн өмчийн “Цомирлог” цэцэрлэгт 134 хүүхэд, гэр цэцэрлэгт 44 хүүхэд хамрагдаж сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 89,4 хувьд хүрсэн. Нийт 21 багш ажилчидтай.

3-р багийн Хөх давааны хороонд байршилтай
90 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 142 хүүхэд хүмүүжиж байна.
21 багш ажиллагчидтай.
1986 онд ашиглалтанд орсон, цутгамал бетон, 64-ын тоосгон ханатай, хар цаасан дээвэртэй.
Эрүүл мэнд
Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. 2 их эмч, 11 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.
2015 онд нийт 62 хүүхэд мэндэлж, Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 261, осол гэмтэл 22, халдварт өвчний 21 тохиолдол гарсан.
Эмнэлэг

• Эрүүл мэндийн төв
• 3-р багийн нутагт байршилтай
• 10 ортой
• 2 их эмч, 5 сувилагч, нийт 23 ажиллагчидтай
• Эмнэлгийн барилга нь цутгамал суурьтай дулаалгатай, тоосгон ханатай, угсармал төмөр бетон хучилттай, хавтгай дээвэртэй
• Эмнэлгийн 2 давхар барилга, эмчийн байр, морг, 2 автомашины гражтай, цэвэр, бохир усны инженерийн шугамд холбогдсон, зориулалтын цогцолбор барилга нь 2008 онд ашиглалтанд орсон.
Соёл, спорт
1987 онд ашиглалтанд орсон 350 хүний суудалтай Соёлын төвийн тоосгон барилга нь анх баригдахдаа инженерийн төвлөрсөн халаалттай байсан. Нэгдсэн халаалтанд холбогдсон.
Цаашид спорт зал, ахуй үйлчилгээний газар барихаар төлөвлөөд байна.
Багийн төв

• 1923 онд ашиглалтанд орсон.
• Чулуун хийцийн барилгатай.
• 2012 онд багийн төв болгон засвар хийсэн.
• Одоогоор багийн төв, ахмадын өргөө, Улсын бүртгэлийн тасаг болгон ашиглаж байна.
Соёлын төв

Соёлын төв
Төвийн багийн нутагт байршилтай
350 хүний суудалтай
4 ажиллагчидтай
1987 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга.
Нэгдсэн халаалтын системд холбогдсон.
Шашин, сүм хийд
Шашин сүм хийд байхгүй
Ажиллах хүч
Ажиллах хүч, салбараар
Салбар Хэмжих нэгж 2012
Сумын төвд Хөдөөд Нийт
Аж үйлдвэр Хүн
Хөдөө аж ахуй Хүн 279 574 853
Үйлчилгээ Хүн 374 – 374
Нийт Хүн 653 574 1227
Төрийн байгууллагад 128 хүн ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал
Суманд бүртгэлтэй ажилгүй 42 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 35,7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 28,5хувийг дээд, 1.4 хувийг тусгай дунд, 70хувийг бүрэн дунд болон бүрэн бус дунд, 0,1 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

Хот байгуулалт, газрын харилцаа
Лүн сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.
Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан.
Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:
Олон нийтийн бүс478,6 га
үйлдвэрлэлийн бүс 4га
ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс387.5га
хөдөө аж ахуйн ангилалын газар252955.0га

2015оны байдлаар 1101 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 350.0га газар өмчилж,312 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 19,67га газар,4 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 12,5 га газар, 5 иргэн 2 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 1600га газар эзэмшиж байна.
2015 онд 358 иргэнд 92 га газар кадастарт оруулж 253 иргэн 49.77 га газар өмчлүүлсэн байна.

Барилга
Засаг даргын тамгын газар
ЗДТГазар нь2015 онд ашиглагдахгүй байсан хуучин барилгыг засварлан үйл ажиллагаагаа явуулж байна.
ЗДТГ нь 30 ажилагчидтай.
СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

Малын индексжүүлсэн даатгал төсөл
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Монгол –Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл

СУМЫН СОР БҮТЭЭГДЭХҮҮН
Авдрантын чулуун арслан

СУМЫН ХӨШӨӨ, ДУРСГАЛ

Хөшөө дурсгалын нэр: Мөнх -Алдар
Байгуулагдсан он: 2002 оны 10 сар
Хөшөө, дурсгалын намтар: Д.Төмөр-Очирын дурсгалд зориулан босгосон.

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай Байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгчсумаас үйлдвэрлэгчсум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх
Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах
Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх
Манай сумын иргэдийн дийлэнхи нь мал аж ахуй голлон эрхэлдэг.

Нэгдсэн халаалтын системийн уурын зуухтай.

Цэвэрлэх байгууламж
Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд АНУ ХХК –ны хөрөнгө оруулалтаар 100-150 м3 багтаамжтай цэвэрлэх байгууламж шинээр байгуулагдсан.

Манай сум нь аймгийн төвөөс 175 км Улаанбаатар хотоос 135 км алслагдсан дэд бүтэц сайн хөгжсөн. Үүний дотор баруун бүсийг чиглэсэн мянганы зам сумын төвөөр дайран өнгөрдөг. Шилэн кабельтай, өндөр хүрдны интернэт үүрэн холбооны таван сүлжээгээр холбогдсон. Мал аж ахуй үйлдвэрлэл голлон эрхэлдэг, адуу хонины тоогоор төв аймагт төдийгүй улсдаа эхний байрт явдаг. Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Байгалийн үзэсгэлэнт газруудтай. Аргаль, Янгир, Буга зэрэг ан амьтантай.