Үг. Төрийн соёрхолт АУЗ Б.Лхагвасүрэн Ая. МУГЖ Л.Идэрбат

ОРЧЛОНГИЙН САЙХАН НУТАГ
Хадтай улаан уулс хойморлоод
Хатан цэнхэр туул хошигмолсон
Үүлэн хээтэй тэнгэр тоонолж
Үймж ганхсан цэцэг дэвссэн
Аа аа ааа ааа
Орчлонгийн сайхан нутаг
Одод хотолсон Лүн уулаа хангай

Салхин хатираанд буйлс урсаж
Салхины үзүүрт тодрон ургаж
Өвөг дээдсээ хайрлан хүндэлж
Өлзий болсон дагшин газар
Аа аа ааа ааа
Орчлонгийн сайхан нутаг
Одод хотолсон Лүн уулаа хангай
Булган жинстэй зэгс намирч
Буцаж чадахгүй шувууд ганганасан
Буяны хуртай түмэн амирлаж
Бурхад газарлан тормойн завилсан
Аа аа ааа ааа
Орчлонгийн сайхан нутаг
Одод хотолсон Лүн уулаа хангай