Үг. Гэндэнчойнхор ЭНХ-АМГАЛАН, ая Энхтайван БУЯНМӨНХ
МЭЛМИЙД ТОДРОХ БИДНИЙ НУТАГ
Ургах наран тольдон мишээсэн
Удамт дээдсээс сүслэж ирсэн
Ураг төрлийнхөө буянийг даатгасан
Ухаант ардын шүтээн Лүн уулаа
Хатан туул нь хээлэн мяралзсан

Хангай уул нь дүнхийн налайсан
Хамаг ардын жаргалын өлгий
Ханагар баян хангай нутаг минь

Дахилт Зуун дамжсэн ч нэг л нэрээрээ
Зүрх сэтгэлийн минь шүтээн уулаа
Өндөр дээд хөх тэнгэрээс заяатай нутаг
Өргөө хэлбэртэй Лүн хайрхан бидний шүтээн

Таван эрдэний мал сүрэг
Тал дүүрэн бэлчиж идээшсэн
Авдар хайрхан сүрлэг ууланд нь
Ан амьтан бүрэн шивээлсэн
Бурхан зүгийн тэнгэр ивээсэн
Буяныг бидэндээ харамгүй хайралсан
Алдар цуутнууд төрөн гарсан
Амин шүтээн газрын диваажин
Дахилт Зуун дамжсэн ч нэг л нэрээрээ
Зүрх сэтгэлийн минь шүтээн уулаа
Өндөр дээд хөх тэнгэрээс заяатай нутаг
Өргөө хэлбэртэй Лүн хайрхан бидний шүтээн