Хууль сурталчлах лоозонт жагсаал нь Лүн сумын Захиргааны урдах төв талбайд эхлээд нар зөв тойрон засмал замаар явж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах Лоозонг танилцуулан сургуулийн гадна талбайд ирж өндөрлөв. Мөн энэ үеэр төв замаар явж байгаа машинтай иргэд жагсаалын явж өнгөртөл хүлээн машинаасаа буун сурагчдын барьж явсан лоозонг анхааралтай уншиж байлаа.
Уг жагсаалыг ЕБСургуулийн Б.Өлзийхишиг багштай 6а ангийн сурагчид түчээлэн явсан болно.
Уг жагсаалаар дээр дурдсан хуулийн тухай иргэдэд тодорхой ойлголт өгөн жагсаалд оролцсон анги бүр нэг хуулийг уншиж судалсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах Лоозонт жагсаал боллоо.