Цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээ

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас, цаашдаа өмнөд хэсгээр зонхилж ахиухан хэмжээний нойтон цас, бусад нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна
2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 08 цагаас 20 цаг хүртэл

Төв аймгийн нутгаар: Үүлшинэ. Нутгийн өмнөд болон зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Үдээс хойшдоо зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс өөрчлөлтгүй нутгийн зүүн хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.