Мэндчилгээ
Төв сайхан нутгийн өнцөг булан бүрт суугаа Лүнгийн ард түмэн минь сайн байна уу?
Мэдээллийн технологийн шинэ эринтэй хөл нийлүүлэн алхаж буй эрхэм тантай Лүн сумынхаа албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэндчилж байгаадаа баяртай байна.
Юуны өмнө 2016 оны Монгол Улсын Их хурлын болон Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бид бүхэнд итгэл үзүүлэн сонгож ,сум орон нутгаа өөдөө дэвжих,хөгжих, өргөжин дэлгэрэх хөгжлийн зүг залан ажиллах боломж олгосон Лүн сумынхаа нийт иргэд, сонгогчид болон танд чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Бид ойрын жилүүдэд сумандаа үйлдвэржилтийг эрчимжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх , иргэдийнхээ чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх орчин нөхцлийг зөв бүрдүүлэх замаар хүний хөгжилд тулгуурласан нийгэм, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, хүн амынхаа амьдралын түвшинг тууштай дээшлүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Сумаа хөгжил дэвшилд хүргэж, ард түмнээ сэтгэл хангалуун, амар тайван, эрх чөлөөтөй амьдруулах зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа хамтын удирдлага, эв нэгдэл, ардчилал, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлан ил тод, нээлттэй байж, бодлого шийдвэр гаргахдаа иргэдийнхээ хүсэл зоригийг нэн тэргүүнд тавьж ажиллахыг эрхэмлэх болно. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. ИТХурлын дарга С.Ганбаатар