Төв аймгийн онцгой комиссын гишүүд цаг үеийн байдалтай газар дээр нь танилцаж...

Төв аймгийн онцгой комиссын гишүүд цаг үеийн байдалтай газар дээр нь танилцаж байна.

134
0
SHARE

Төв аймгийн Онцгой комисс Баянхангай, Лүн сумдад ажиллаж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох үерийн улмаас учирсан хохиролын хэмжээг эцэслэн тогтоохоор холбогдох төрийн албан хаагчид ажиллаж байна.

Өчигдөр болон өнөөдөр үргэлжлэн орж буй хүчтэй аадар борооны үер усны улмаас Төв аймгийн Баянхангай, Лүн сумын нутгаар дайран өнгөрдөг баруун чиглэлийн хатуу хучилттай автозам зарим хэсэгтээ цөмөрч, зарим хэсэгтээ цөмрөх аюул үүсээд байна. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссийн дарга Ж.Батжаргал нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ажиллаж байна. Аймгийн Засаг даргаас тухайн чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах хүсэлт гарнасны дагуу 2019.06.17-ны 10:00 цаг хүртэл хөдөлгөөнийг хаахаар боллоо. Үерт автсан айл өрх, техник хэрэгслийг аврах ажиллагаа амжилттай явагдсан бөгөөд маргаашнаас сэргээн засварлах ажил эхлэх юм. Иймд та бүхнийг онцын шаардлагагүй бол холын замд зорчихгүй байхыг анхааруулж байна.

62624729_1524561774353430_5147791520010600448_n 64207564_10214481871902450_2133483617983135744_n 64575607_10214481871262434_7697024347294138368_n 64637518_10214481871542441_3037967639910547456_n

NO COMMENTS

LEAVE A REPLY