Ц.Энхбат батлагдсан төсвөөс 4 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна.

Ц.Энхбат батлагдсан төсвөөс 4 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна.

112
0
SHARE

Төв аймгийн ИТХ-ын арвангуравдугаар хуралдаан аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд хуралдлаа. Тус хуралдаанаар дараах 7 асуудлыг хэлэлцсэн юм. Үүнд:
1. Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай
2. Аймгийн 2019 оны төсөв батлах тухай тогтоолын зарим заалтад өөрчлөлт оруулах, жагсаалт батлах тухай
3. Сэргэлэн сумын хилийн цэсийн асуудлаар санал уламжлах тухай
4. Монгол наадам цогцолборын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн цэсэд өөрчлөлт оруулах санал уламжах тухай
5. Аймгийн нутаг дэвсгэр дээр бичил уурхай ажиллуулах газрыг аймгийн тусгай хэрэгцээ хамгаалалтад авах тухай
6. Буддын хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн хүсэлтийн тухай
7. Аймгийн нутаг дэвсгэрт шашны байгууллага байгуулах зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагаанд хяналт тавих журам шинэчлэн батлах тухай
Эдгээр асуудлаас нэг асуудлыг түдгэлзүүлж, 6 асуудлыг шийдвэрлэж, 8 тогтоол гаргалаа. Хуралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбатаас тодруулсан юм.

NO COMMENTS

LEAVE A REPLY