Баруун бүсийн спортын бага наадамд Өндөрширээт суманд зохион байгуулагдлаа.

Баруун бүсийн спортын бага наадамд Өндөрширээт суманд зохион байгуулагдлаа.

113
0
SHARE

Төв аймгийн баруун бүсийн сумдын төрийн албан хаагчдын чөлөөт цагийг спортоор хичээллэн зөв зохистой өнгөрүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх, спортын зэрэг, цол олгох, нэгдсэн бодлогоор бүс нутагтаа спортыг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Баруун бүсийн сумдын спортын бага наадам”-ыг Өндөрширээт суманд зохион байгуулжээ. Спортын бага наадамд Өндөрширээт, Лүн, Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Дэлгэрхаан , Бүрэн сумын баг тамирчид оролцож сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, бөх гэсэн спортын таван төрөлд хүч чадал, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна.
Энэ үеэр Н.Энхбаяр /Өндөрширээт/, н.Намуундарь /Лүн/ нарт волейболын спортын II зэрэг, Т.Ууганбаярт /Баян-Өнжүүл/ волейболын спортын III зэрэг, Б.Шагдар /Өндөрширээт/, Ш.Шатар /Дэлгэрхаан/, н.Цагаандарь /Лүн/ нарт волейболын спортын I зэрэг олгосон бол Б.Баярмаа /Өндөрширээт/, Д.Ариунтуяа /Эрдэнэсант/, Б.Батсүх /Эрдэнэсант/, Ш.Давааням /Эрдэнэсант/ нарт сагсан бөмбөгийн спортын I зэрэг олгожээ.
“Баруун бүсийн сумдын Спортын бага наадам”-ын тэргүүн байрт Өндөрширээт сумын баг тамирчид, дэд байрт Лүн сумын баг тамирчид, удаах байрт Бүрэн сумын баг тамирчид шалгарчээ. Мөн Дэлгэрхаан сумын Засаг дарга Б.Жаргалмаагийн санаачилгаар уг тэмцээнийг бүсийн хэмжээнд жилд 2 удаа зохион байгуулахаар болж, дараагийн тэмцээнийг Дэлгэрхаан суманд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
62305940_2281433195239605_6010628141716865024_n 62354064_2281433298572928_4129368763113930752_n 64108297_2281433438572914_3152104540375875584_n

NO COMMENTS

LEAVE A REPLY